Уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Б.Хишигсүрэн, Д.Отгонсүрэн нарын хамтарсан “Төгс зохицол- Уламжлал ба орчин үе” үзэсгэлэнгийн нээлт маргааш энэ сарын 4-нд “976” арт галерейд болно. Үзэсгэлэнгийн нээлтэд “Түмэн Эх” чуулгынхан тэнд тавигдсан бүтээл бүрийн өнгө аяс, сэдэвт тааруулж орчин үеийн болоод уламжлалт хэмнэлийг хослуулсан, маш сонирхолтой тоглолтыг сонирхуулах гэнэ. Уг төслийг Үндэсний дуу, бүжгийн “Түмэн Эх” чуулгын морин хуурч Б.Нинжээ санаачилсан бөгөөд төслөөр дамжуулан уран зураг болон хөгжимд уламжлал болон орчин үе хэрхэн хоршиж болдгийг харуулах зорилго агуулжээ. “Түмэн эх” чуулгын хөгжмийн ангийн 12 уран бүтээлчээс бүрдсэн цөөхүүл хөгжмийнхөн хоёр шинэ аязыг мөн энэ үеэр тоглох ба энэ нь хөгжмийн бүтээлийг анх удаа галерейн өвөрмөц орчинд хүргэж байгаагаараа онцлог юм.
Г.ДАША