
Сайд Л.Болд чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй үг хэлж, Ази, номхон далайн бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлыг хангахад АРФ, түүний гишүүн орнуудын идэвхитэй үйл ажиллагаа чухалүүрэг гүйцэтгэж ирснийгонцлон тэмдэглээд, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор баталгаажуулсан, АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг дурдаж, идэвхитэй дэмжиж оролцсонд АРФ-ын гишүүн орнуудад талархал илэрхийлэв.Түүнчлэн бүс нутгийн өмнө тулгарч буй зарим асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Тэрээр Солонгосын хойгийн өнөөгийн хурцадмал нөхцөл байдлыг зөвхөн улс төр, дипломат яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэх нь бүс нутгийн улс орны нийтлэг эрх ашигт нийцэхийг онцлон, Ази, номхон далайн бүс нутгийн улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд манайх тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтойг тэмдэглэж,Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэнЗүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ (UB Dialogue on NEA Security) санаачлагын талаар танилцуулсан юм.
Чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Хятад болон Мьянмарын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт тус тус хийж, харилцаа, хамтын ажиллагаа, тухайлбал энэ ондоо багтааж Ерөнхий сайд нарын харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Мьянмар Улс ирэх жил АСЕАН-ы даргын үүргийг хүлээн авч байгаа орны хувьд АРФ-ын хүрээнд тодорхой чиглэлээр хамтран ажиллаж,МонголдАРФ-ын төрөлжсөн чуулга уулзалтыг зохион байгуулахаар санал дэвшүүлэв.
Мөн сайд Л.Болд хуралдааны үеэрАНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Европын Холбоо, Япон, Канадын Гадаад хэргийн сайд нартайтовч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болсондЖон Керри баяр хүргэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид амжилт хүсэв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд АРФ-ын Сайд нарын уулзалтад оролцож, хоёр хөрш болон бүс нутгийн 30 шахам орны төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж яриа хэлэлцээ хийсэн нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, ялангуяа өөрийн бүс нутаг руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа идэвхижүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


