
эрчүүд болон бэлгийн замын халдварт өвчнүүдийн талаар чухал хэрэгтэй
мэдээллийг мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр хүргэж байх боллоо. Та
хэрэгтэй мэдээлэл олж авахаас гадна өөртөө тулгараад буй эрүүл мэндийн
асуудлаар асуултаа үлдээгээрэй.
Бэлгийн үү өвчин нь бэлэг
эрхтэн, ойр орчмын арьс, салст дээр гарсан үү, ургацаг бөгөөд вируснээс
үүсдэг, олон дахидаг халдварт өвчин юм.
Бэлгийн замаар дамжин
халдварлана.
Эхээс хүүхдэд төрөх замаар халдаж нярай, бага насны
хүүхдэд амьсгалын замын үү үүсгэх тохиолдол бий .
Бэлгийн
үүгээр халдварласан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд:
Халдвар
авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа маш тодорхойгүй байдаг.
Ойролцоогоор 1-8 сар байна.
Бэлгийн үү нь бэлэг эрхтэн, умайн
хүзүү, үтрээ, шээсний суваг болон хошногоны амсар орчимд элбэг гарна.
Ямар
нэгэн зовиур бага. Үү хэмжээ, байрлалаас шалтгаалан загатнах, өвчин
орох нь бий.
Гарсан үү тахианы залаа буюу цэцэгт байцаатай
төстэй байдаг.
Өвчин дахих магадлал өндөр.
Урьдчилан
сэргийлэх аргууд:
Замбараагүй бэлгийн хавьтлыг тэвчих. Үнэнч нэг
хавьтагчтай байх.
Хэрэв эмчилгээ хийлгэсөн бол эхний гурван
сард дахин сэдрэх нь элбэг байдаг тул гам барих хэрэгтэй.
Халдвар
авахаас сэрэмжилж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол
хамрагдаж байх нь зүйтэй.
Эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрыг эрт
илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай байна.