
Николь энэ салалтаас болж маш их гутарч, сэтгэлээр унасан гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө Льюс “Formula 1” уралдаан дээр Никольд гэрлэх санал тавихаар төлөвлөж буй хэмээн ярьж байсан боловч ийнхүү хоёр тийш болохоор шийджээ.
Льюс “Бид таван жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Энэ бол хүнийн амьдралын багагүй хугацаа. Бид зургаа дахь жилээ хамтдаа угтана гэдэгт би итгэж байна” хэмээн хэлж байжээ. Льюс, Николь хоёр өмнө нь хоёр удаа салж, эргэн нийлж байсан боловч энэ удаа эргэлт буцалтгүй хоёр тийш болсныг дуучны хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Николь хэлэхдээ “Би авто уралдааны Гран При тэмцээнд зөвхөн Льюсд урам зориг өгөхийн тулд очдог байсан. “Formula 1” уралдаан үнэхээр сэтгэл түгшээж догдлуулдаг. Яагаад гэвэл тэнд их хэмжээний мөнгө, техник, авьяас чадварын өрсөлдөөн болж өнгөрдөг. Би үзэгчийн суудлаас энэ хачирхалтай уралдааны учрыг ойлгохыг хичээн, харж зогсдог. Миний хувьд энд ганц л ялагч байгаа. Олон хүн надтай санал нийлэх байх. Льюс бол шилдэг нь” хэмээн ярьж байсан юм.
“X Factor” шоуны шүүгч болсон Николь тун завгүй болсон бөгөөд энэ зуур Льюс ч өөрийн амжилтаа ахиулсаар байгаа билээ.
Николь Льюс хоёр анх 2007 онд Германы Мюнхен хотод болсон Европын хөгжмийн наадмын үеэр танилцаж, үүнээс зургаан сарын дараа Монакод болсон Гран При-д хамтдаа очиж байжээ.
