Хоёр тайзтай “Playtime-2013”

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Хоёр тайзтай “Playtime-2013”

Задгай
агаарт хоёр өдрийн турш “амьд” хөгжим сонсч, амрах боломж өгдөг
“Playtime-2013” энэ жил долдугаар сарын 27, 28-нд Гачууртын “Монгол
шилтгээн”-д болно. 12 дахь удаагийн наадамд нийт 40 гаруй хамтлаг тоглох
бөгөөд хамтлагуудын нэрс тодорлоо. Туршлагатай хууччуул хамтлагуудын
хувьд урилгаар оролцох бол шинэ залуу хамтлагуудыг зургадугаар сарын
28-нд шалгаруулалт зохиож, тодруулсан юм.

Үүгээр 40 гаруй
хамтлаг бүртгүүлсэнээс 14-ийг сонгосон байна. Ингээд наадмын хамгийн том
өөрчлөлт бол хоёр тайз засахаар болсон нь. Зохион байгуулагчид энэ жил
хоёр тайз засч, урилгаар оролцож буй хамтлагууд голлох тайзан дээр, шинэ
залуу хамтлагууд мини тайзан дээр тоглох ажээ. Гэхдээ хоёр тайзны
тоглолтын хуваарь давхардана гэдэгт санаа зоволтгүй. Өдөр, оройн цагаар
тоглоно гэж ялгасан байна лээ. Бас хамтлагуудын тоглох хугацааг сунгаж,
бүтэн сет тоглох боломж өгч байгаа.

Ийнхүү шинэлэг шийдлээр дүүрэн байх болтугай гэх хүлээлттэй энэ удаагийн наадамд тоглох хамтлагийн нэрсийг танилцуулж байна.

“Playtime-2013” Main stage

  • “Болор” хамтлагийн Оргил
  • Дуучин Буянаа 
  • “Нисванис”
  • “A-sound” 
  • “The Lemons”
  • “White shadow”
  • “Lego” 
  • “The Pips”
  • “Rec on” 
  • “The Compass”
  • “Silent scream”
  • “Metronome”
  • “Sir Alex”
  • “Greenwood”
  • “Vatame”
  • “One way” 
  • “Blindfold” 
  • “Солонго”
  • “The Colors”
  • “Хос сүх”
  • “Шар айраг”
  • “Зүгээр л”
  • “Моханик”
  • “UFO” хамтлагууд урилгаар тоглох гэнэ. Сонирхуулахад, “Шар айраг”
    хамтлаг Англиас гаралтай “Pink Floyd” хамтлагын дуунуудаас, Дуучин
    Буянаа “Эргэх дөрвөн улирал” цомгийнхоо дуунуудаас тоглох юм байна.

“Playtime-2013” Mini stage

  • “Messiers”
  • “Amphibian sphere”
  • “Zeppeton”
  • “Futurama”
  • “Sakobs”
  • “Орон зай”
  • “The Soon” 
  • “The Electrics”
  • “Flamingo fitch”
  • “Шугам” 
  • “November”
  • “Umma gumma”
  • “Аяараас чанга”
  • “Тhe Breezes” хамтлаг ийнхүү шалгарч, наадамд тоглохоор болжээ. Шинэ хамтлагуудын шалгаруулалтын зургийг энд дарж сонирхоорой.

Харин наамдын гадны зочин хамтлагаар урьдны жилүүдэд ирж тоглож
байсан ОХУ-ын “Storm” хамтлаг ирэх гэнэ. Одоогоор хамтлагуудын дараалал,
хугацаа, наадмын тасалбар хэзээнээс худалдаанд гарах нь тодорхойгүй
байна. 

Наадмын ерөнхий зохион байгуулалтын хувьд майхан засах
“Playtime camp”, шар айргийн  хотхон байгуулж, амьд хөгжим сонирхогчдын
эд хэрэгсэл, цомгийн цуглуулгыг худалдах зах ажиллах юм.

Хөгжим сонирхогчдын наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

У.БОЛОР













NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж