“Цагаан гардийн цадиг” дуулалт жүжиг

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Цагаан гардийн цадиг” дуулалт жүжиг

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид энэ жилийн “Гэгээн муза”-гаас олз омогтой ирсэн юм.  Аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх Хүүхдийн театрын  ”Тэнгэрийн тамга” жүжиг “Гэгээн муза” авсан бол “Д.Төрбат, Т.Зөнбилэг нарын зохиол, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашнямын хөгжим “Цагаан гардийн цадиг” дуулалт жүжгийг найруулсан найруулагч,  Соёлын тэргүүний ажилтан Д.Доржсүрэн шүүгчдийн нэрэмжит  “Гэгээн муза” хүртсэн юм.  “Цагаан гардийн цадиг” жүжгийн гол дүрд тоглосон С.Ариунбямба, Б. Баярмаа, Б.Алимцэцэг, А.Ууганбаяр, Д.Төмөр нар нь  СУИС-ийн нэгэн ангийнхан бөгөөд чадварлаг тоглолтоороо олноос өндөр үнэлэлт авлаа.

С.Пүрэвсүрэн

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж