
Энэ үеэрээ тэр Обручевын нэрэмжит орон нутгийн музейд очжээ. Музейг үзэхдээ тэрээр барон Унгерн, өөрийн өвөө ба бусад элэнц хуланцынхаа талаар ярьсан байна. Түүний ярьсныг “Ариг Ус” телевизид орон нутгийн музейн эрхлэгч Сергей Петушкеев дамжуулахдаа "Чуров өөрийн өвөөгөө их дурссан байна. Түүний өвөө нь ерөнхий нарийн бичгийн даргатай адил овогтой Владимир Иосифович Брежнев гэдэг хүн 1921 онд Буриадад их бууны корпус командлахаар илгээгдсэн ба Монголд Рокосовскийн хамт алба хааж байсан гэнэ. Хүлэгдсэн барон Унгернийг түүний өвөөд нь авчран тушаажээ. Түүнийг амиа хорлож магадгүй гэж айж байснаас Троицкосавск руу Унгернийг өвөө нь хүргүүлсэн гэнэ. Дараа нь Чуровын өвөө нь Сүхбаатарын гэргий Янжмаа, Чойбалсан нарын дэргэд Монголд хэсэг хугацаанд алба хаасан байна. Үүний дараа тэрээр Монголд хэсэг хугацаанд байжээ. Чуровын өвөө нь байгуулагдаж байсан Монголын армийн зэвсэг, хангамжийг хариуцан Чойбалсан нартай найзалж явсан тухай Чуров ярьсан” гэж Петушкеев хуучилсан байна.
Петушкеевын хэлснээр, Чуров өөрийгөө "Дэлбэг хааны төрлийн Чингисийн удам” гэж мэдэгджээ. “Тэд Орос руу дүрвэж байсан хүмүүс ба үнэн алдартны шашиныхан байсан ажээ. Оросын хаад Михаил Федорович, Петр нарт хүчин зүтгэж явжээ” хэмээн музейн захирал сонирхуулсан байна.