“Үүлэн үст” эргэн тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

“Үүлэн үст” эргэн тэргүүллээ

“Hi Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс долоо хоног тутамд гаргадаг шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг “Никитон”-ы “Үүлэн үүст” эргэн тэргүүллээ. Өмнөх долоо хоногт уг жагсаалтыг FM 98.5-ээс гаргасан “2012 оны шилдэг 20 дуу” цомог тэргүүлсэн бол энэ удаад “худалдаанд гарсан цагаасаа жагсаалтын нэгдүгээр байрыг эзлэн залуусыг зуны турш уяраагаад буй “Үүлэн үст” дахин тэргүүлжээ. Орчлон ертөнцийг гоо үзэсгэлэнгээрээ чимж буй бүх бүсгүйчүүддээ “Никитон” хамтлагийн зүгээс барьж буй “Үүлэн үст” цомог ийнхүү зургаа дахь долоо хоногтоо шилдгээр шалгарлаа. Уг жагсаалтын хоёрт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Бурхан Халдун” цомог оржээ. Харин 11 долоо хоногийн турш шилдэг цомгоор шалгарч, хөгжим сонирхогчдын дунд дөрвөн сарын турш “хит” байсаар байгаа “Ертөнц” цомог энэ удаад жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Сонирхуулахад, “Брос Рекордс”-ын тэнгэрийн өнгөтэй “Ертөнц” цомог тун удахгүй тайзан дээрээс эгшиглэнэ гэсэн шүү. Ирэх долдугаар сарын 5-наас наймдугаар сарын 19-нийг хүртэл Монголын Хүүхдийн ордны бэсрэг танхимд тоглогдох “Universe Live” тоглолтын бэлтгэл ажил хэдийнэ эхэлчихээд байгаа бөгөөд шилдэг хөгжимчид ертөнцийн анирыг танд сонордуулна гэсэн шүү.  

Түүнчлэн “Хурд” хамтлагийн гиатрчин Д.Отгонбаярын өнгөрсөн жил тайзнаа анх удаа тоглосон “Чи минь байгаа болохоор” бие даасан тоглолтын DVD борлуулалтаараа тэргүүлэн шилдэг аравт багтжээ.

Өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн ТОП-10 цомгийн жагсаалтыг хүргэе.

Хамтлаг/Дуучин

Цомгийн нэр

Үнэ

1

Никитон

Үүлэн үст

55000

2

Жанцанноров

Бурхан халдун

23000

3

Онон

Ертөнц

20000

4

A
Sound

Зуун наст

12000

5

Хурд Отгонбаяр

Чи минь байгаа болохоор DVD

30000

6

FM
98.5

2012 оны шилдэг 20 дуу

15000

7

Балхжав

Миний дуунууд 2012

25000

8

Төрмандах

Аархал

20000

9

Никитон

Нандин шүтээн

25000

10

Лхагвасүрэн

Харангын Лхагваа

15000

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж