
Германы эмнэлгийн байгууллагуудын нийгэмлэгээс удаан хугацааны турш шүүмжлэл дагуулж байсан хоригоо өөрчилж, ижил хүйстэн залуучуудыг цусаа хандивлахыг зөвшөөрчээ. Германы эмнэлгийн байгууллагуудын нийгэмлэгээс тэдэнд ХДХВ болон гепатитын вирусын халдвараар өвчлөх эрсдэл энгийн эрэгтэй хүнтэй харьцуулахад илүү байдагтай холбоотойгоор цусаа хандивлахыг хориглодог байсан аж. Гэхдээ хүний амийг аврах донор цусны дутагдалыг нөхөх үүднээс эрсдэлт бүлгийн хүмүүсийг донорт хамруулах шийдвэр гаргасан байна. Германд өдөр бүр ойролцоогоор 15 мянган хүн цусаа хандивладаг боловч энэ нь цусны хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй байна.
Б.АНХТУЯА