Анодын ТУЗ-ын гишүүдийн ялыг өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Анодын ТУЗ-ын гишүүдийн ялыг өөрчлөх үү?

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, хуурамч хувьцаа гарган иргэдийг хохироож, Банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь хоёр шатны шүүхээс тогтоогдсон “Анод” банкны хуучин удирдлагуудыг шүүх хурлын тов гарчээ. Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр нарын хэргийг лхагва гариг буюу энэ сарын 03-нд Улсын дээд шүүхийн шүүгчид хянан хэлэлцэх гэнэ. “Анод” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр тав, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ял оноосон байдаг. Энэхүү шийдвэрийг шүүгчдэгчид эсэргүүцэн ийнхүү хяналтын шатны шүүхэд ханджээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж