Харшилаас сэргийлэх нь

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Харшилаас сэргийлэх нь

Тун удахгүй харшилын улирал
эхлэх нь

Харшилаас сэргийлэх, шинж тэмдгийг бууруулах, гэрийн
нөхцөлд хийж болох хамгийн энгийн зүйл бол хамраа угаах юм. Зөвхөн харшил
гэлтгүй гайморит, хамрын салстын үрэвсэл зэргийн үед ч хэрэглэх боломжтой. 



Хамраа угааснаар харшил төрүүлэгчдийг зайлуулж, шинж
тэмдгийн илрэлийг багасгана. Тийм учраас гаднаас орж ирэх бүртээ, ханиаж
найтааж эхлэх үедээ хамраа угаах
нь их үр
дүнтэй. 



Хамар угаах уусмалаа бэлтгэхдээ хүйтэн бүлээн
буцалсан усан дээр йодгүй давс (жамц давс) эсвэл хүнсний сод бага зэрэг хийнэ.
Уусмалаа шприцний ар тал (зүүгүй шприц) эсвэл өөр тохирох саванд хийж, тонгойж
байгаа уусмалаа шахна. 2 талаа ээлжлэн угаана.



Ер нь харшил төрүүлэгч гадаад орчинд ихэссэн үед
гаднаас орж ирж байх бүртээ усанд орж, биед наалдсан харшил үүсгэгчдээсээ салж
байх хэрэгтэй.

Мөн С аминдэм, флавоноидууд (уулын жимсгэнүүдийн
найрлага дах антиоксидант) уух нь судасны ханыг бэхжүүлж, шинж тэмдгийг
багасгана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж