Та өнөөдөр “жинхэнэ өөрөөрөө” байж чадаж байна уу?
Өөрөөрөө
байна гэдэг нь өөрийнхөө гадаад дотоод бүх дүр төрхийг хүлээн зөвшөөрч,
түүнийгээ илэрхийлэхийг хэлнэ. Бас өөртөө үнэнч байж, өөрийнхөө талд зогсож,
сэтгэлээ сонсон дагаж, мөрөөдлөө бодит болгохыг хэлнэ гэж би боддог.
Хүн
өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө сонсож, өөрийгөө ойлгож, өөрийнхөө талд
зогсох болгонд “жинхэнэ БИ”- гээ олж мэднэ.
Хэдийгээр
өөрийн “жинхэнэ БИ” -г олсон ч, заримдаа амьдралын эрхээр гээх тохиолдол бас
гардаг. Ингэснээр өөрийгөө үгүйсгэж, өөрт таарч тохирохгүй амьдралаар амьдарч,
зүрх сэтгэлээ шархлуулдаг.
Жишээлбэл:
хэрвээ бид ямар нэгэн алдаа гаргалаа гэж бодоход (хүн бүр л алдаа
гаргадаг шүү дээ) хүмүүс “чи ингэлээ, чи тэглээ, чиний буруу, чи, чи, чи гээд л
янз янзаар хэлж буруутгадаг. Тэр болгонд нь шүүмжлэлийг ажил үйлс дээрээ тусгаж
авахын оронд шууд өөр дээрээ хүлээж авч “би ингэлээ, би тэглээ, миний
буруу, тэдний хэлдгээр би тийм л хүн юм байна” гэдэг дүгнэлтэнд хүрдэг.
Бас нэг өөр жишээн дээр үзэхэд, дуртай ажлаа олж чадаагүйн улмаас
амьдралын эрхээр дургүй ажилд орчихдог тохиолдол бас их бий. Энэ үед ”би
ийм ажил хийдэг учраас ийм л хүн, хүмүүс намайг ийм л хүн гэж бодож байгаа, ийм
ажил хийдэг хүн ер нь ийм л байдаг” гэх мэтээр өөрийгөө буруугаар дүгнэж
цэгнэсэн учраас өөртөө “би чадваргүй”, “би итгэлгүй”, “би хүчгүй”, “би
ялагдагч”, “би залхуу”, “би аймхай” гэх мэт зохиомол пайз хүчээр зүүлгэчихдэг.
Тэгэхээр
би юу хэлмээр байна вэ гэвэл бидний гаргасан алдаа, бидний хйиж буй ажил
биднийг хэзээ ч тодорхойлохгүй. Энэ нь бидний “жинхэнэ БИ” биш байдаг юм шүү
гэдгийг өнөөдрийнхөө бичээсээр дамжуулахыг хүслээ.
Алдаа
гаргаснаар та алдаа гаргадаг хүн болчихож байгаа юм биш. Та алдаанаасаа
суралцаж байгаа. Тухайн ажлыг хийдэг учраас та тухайн ажлыг хийдэг хүн болчихож
байгаа юм биш. Та улам туршлагатай болж байгаа.
Тиймээс
өнөөдөр та өөртөө ямар пайз зүүлгэчихээд байна вэ? гэдгийг анзаарч үзээрэй.
Хэрвээ ямар нэгэн пайз зүүлгэчихээд байгаа бол өөртэйгээ дахин холбогдож,
өөрийнхөө “жинхэнэ БИ” -г олох нь зөв болов уу!
Өөртэйгээ
холбогдох үедээ доорх асуултыг асуугаарай:
-Би
өөрийнхөө юу юунд дуртай вэ? (гадна дотногүй)
-Би
өөрийнхөө юу юунд дургуй вэ? (гадна дотногүй)
Ихэнх
хүн өөрт байгаа давуу шинж чанаруудаа аль болох олон удаа илэрхийлж, мөн
түүнийгээ бусдад мэдүүлэхийг хүсдэг. Харин дутагдалтай шинж чанаруудаа аль
болох нуун дарагдуулдаг. Та яадаг вэ?
Хэрвээ
засаж, сайжруулах боломжтой зүйл байвал засаж сайжруулах хэрэгтэй. Хэрвээ
үгүй бол хүлээн зөвшөөр. Магадгүй тэр дургуй хэсгүүд тэнь таныг илүү
ОНЦГОЙ, ГОЁ болгодог байж болно шүү дээ.
Жишээ
нь: Хүний дэргэд хэзээ ч гаргаж үзээгүй мөртлөө гав ганцаараа байхдаа гаргадаг
(тэнэг ч юм шиг) гоё, гоё үйлдлүүд байдаг даа. Тэр ГОЁ -ыгоо гаргаж ирэхийг
хэлээд байна. Заримдаа тэр таны “жинхэнэ БИ”, таны жинхэнэ онцлог зан
чанар байдаг.
Өөрөөрөө
байснаар өөрийгөө ОНЦГОЙ болгоно.
Та
бол тэд биш! Тиймээс та тэдэн шиг байх ёсгүй!
Та
бол ТА! Тиймээс та өөр шигээ л байх ёстой.
АМЖИЛТЫН
ТАРНИ
Би
100% өөрөөрөө байна!
Би
өөрийнхөө “жинхэнэ БИ” -г мэднэ!
Өөрөөрөө
байх нь надад илүү хялбар!
Би
үргэлж өөрийнхөө талд зогсож чаддаг!