Ням гаригт Египетэд эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан "Тамарруд" хөдөлгөөн, мягмар гаригийн орой хүртэлх хугацаанд огцрох шаардлагыг ерөнхийлөгч Мурсид өгч байна. Энэ хугацаанд тэр сайн дураараа огцрох шийдвэрээ гаргах ёстой аж.
"Төрийн байгууллагуудад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд бэлтгэх боломжийг өгүүлэхийн тулд Мохаммед Иса аль-Айятад (ерөнхийлөгчийн бүтэн нэр) долдугаар сарын 2-ны мягмар гаригийн 17.00 цагаас хэтрэлгүй огцрох хугацааг бид өгч байна” гэж хөдөлгөөний сайтад нийтэлсэн мэдэгдэлд өгүүлжээ.
Үүнийг эс хэрэгсэх аваас “Египетийн ард түмнийг дахин гудамж, талбайд цугларан иргэний үл захирагдах ажиллагаанд орохыг” бид дуудан оролцуулна гэсэн байна.
"Аль-Масри аль-Яум" порталд Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдэгдэхдээ инагурацийн ойгоор хийгдсэн эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн сая хүмүүс оролцсон гээд ийм олон тооны жагсагчдыг тэд үзээгүй гэжээ.
Ням гаригийн жагсаал, цуглаан хийгдсэн Каир хотын Тахририйн талбайд даваа гаригт хэдэн зуун хүн үлдэн автын хөдөлгөөнийг хааж байна. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр Мурсийн талынхан ба эсэргүүцэгсдийн мөргөлдөөний улмаас долоон хүн амиа алдсан. Амиа алдагсад Каир, Асьют, Бени-Суэйф, Файюм хотуудад гарчээ. Нийт орон даяар 600 гаруй хүн шархдаад байна.
Харин “Аль-Ахрам” зургадугаар сарын 26-наас хойш Египетэд долоон хүн амь үрэгдсэн гэв. Орон нутгийн эрх баригчдын мэдээгээр, нийтдээ 14 хүн амиа алдсан байна.
Зургадугаар сарын 30-нд Мурсийг эсэргүүцэгсэд Тахрир талбайг эзлэн Ерөнхийлөгчийг огцортол тэндээс явахгүй гэсэн байна. Үүний зэрэгцээ эсэргүүцэл гаргагчид Каир дахь “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний байранд довтолжээ. Мөн бусад хотуудад эсэргүүцэл явагдлаа. Каир ба Александрия хотуудад тус бүр 500 мянган хүн цугларсан нь 2011 оноос хойших хамгийн олон хүн оролцсон эсэргүүцэл болжээ. Сөрөг хүчин тус орныг исламжуулж байна гэж Мурсийг буруутгаж байгаа.