“Зорчигч” аян эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

“Зорчигч” аян эхэлжээ

Гаалийн харилцаанд оролцож буй бүхий л хүмүүст гаалийн татвар, тарифтай холбоотой үйл ажиллагааг сурталчлах, зорчигчийн гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд тавих хяналтыг сайжруулж, татвараас зайлсхийх зөрчлийг илрүүлж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор өчигдрөөс эхлэн энэ сарыг дуустал “Зорчигч” аяныг зохион байгуулж байна. Аяны зорилго нь зорчигчийн гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд тавих гаалийн хяналтыг нарийвчлан хийж, татвар ноогдох бараа, бүтээгдэхүүнээс орлогыг бүрэн хураах, хууль сахилтын түвшинг дээшлүүлэхэд оршино гэж ГЕГ-аас мэдээлж байна.

Аянд Сангийн яам болон Татварын ерөнхий газар хамтран оролцож буй ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж