40 насны гоо үзэсгэлэнгээ гайхуулав

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

40 насны гоо үзэсгэлэнгээ гайхуулав


Загварын ерөнтцийн “хар ирвэс” гэгддэг Наоми Кэмпбелл өнгөрсөн ням гаригт “Versace”-ийн 2013 оны намар өвлийн коллекцлоо танилцуулах загварын шоунд гоо үзэсгэлэнгээ гайхуулан “гунхжээ”. Наоми Кэмпбелл өдгөө 43 настай ч залуухан загвар өмсөгчтэй мөр зэрэгцэн гоолиг бие, толигор арьсаа гайхуулан “Versace”-ийн тайзнаа алхсан нь олны нүдийг бүлтийлгэсэн гэнэ. Сүүлийн долоон жилийн турш загварын тайзнаа нэг ч алхаагүй Наоми Кэмпбелл дахин тайзан дээр гарсандаа маш баяртай байгаа сэтгэл хөдлөлөө бусдаас нуугаагүй байна. 15-хан насандаа загварт хөл тавьсан тэрээр алдартай загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн анхны хар арьст модель гэдгээрээ алдартай билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж