Энэ онд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох Дорнод, Өмнөговийн чиглэлд хоёр ч хэсэг одоо хүртэл эзэнгүй байгаа, зарим компанийн хариуцсан зам ахицгүй удааширч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Зам тээврийн яамныханд хатуу анхаарууллаа. Мөн Булганы Уньтаас Хөвсгөл хүрэх замын гүйцэтгэгчийг солих, асуудлын оновчтой шийдлийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай оруулж хэлэлцүүлэхийг даалгалаа. Тэрэлж, Төв аймгийн Эрдэнэ сумын замуудын ажил мөн удааширч, олон салаа шороон зам үүсгэн хөрс ургамал гэмтээж байгаа тул гүйцэтгэгч компанийн хариуцлагыг өндөржүүлэх, товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тус яамныханд давхар сануулсан юм.
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойшхи 14 хоногийн хугацаанд 8000 иргэн өндөр хүүтэй зээлээс шилжиж, шинээр 400 гаруй иргэн зээл авчээ. “Чингис бонд”-ын хөрөнгөөр орон сууцны 9хороолол, гэр хорооллын 9 байршилд хийгдэх 73 ажил төлөвлөгөөний дагуу 10-40 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг даваа гараг бүрийн 15.00 цагт хийдэг болсон “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнгөрөгч долоо хоногт томоохон төслүүд хэр урагшилсныг сонслоо. Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд тавьж буй 267 км төмөр замын суурийн ажил 4 хувиар урагшилж, 24 хувийн гүйцэтгэлтэйгээр саадгүй үргэлжилж байна гэж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа мэдээллээ.