Эхний ээлжийн 50 сурагч Японыг зорино

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Эхний ээлжийн 50 сурагч Японыг зорино

Япон Улсын Засгийн газраас 2007 оноос эхлэн таван жил дараалан хэрэгжүүлж буй хүүхэд залуусын харилцааны хөтөлбөр “JENESYS” буюу Зүүн Азийн хүүхэд залуусын харилцааны хөтөлбөрийн үргэлжлэл болгон Ази номхон далайн бүс нутгийн 30,000 хүүхэд залуучуудыг хамруулсан “JENESYS-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Тус хөтөлбөрт Монгол Улсаас 300 хүүхэд залуусыг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн 50 хүүхэд зургадугаар сарын 29-ний өдөр Япон улсыг зорьжээ.

Энэ удаад голдуу хөдөө орон нутгийн ахлах сургуулийн сурагчид хөтөлбөрт багтсан байна. Тэд Япон улсдаа уур амьсгалаараа Монгол Улстай ойролцоо Хоккайдо мужид зочилно. Айлчлалын үеэр тухайн нутгийн үйлдвэр аж ахуйн газруудтай танилцаж, түүхэн дурсгалт газрууд, Японы соёлыг судлах, эгэл жирийн ядон айлд зочлохын дээр сургуулиар очиж, япон хүүхдүүд ямар орчинд суралцдаг болохыг биечлэн үзэх юм. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Япон улсын талаарх монгол хүүхдүүдийн ойлголтыг улам гүнзгий болно гэдэгт итгэлтэй байгаагаа хөтөлбөрийнхөн хэлж байна.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж