
АНУ-ын төв хэсгийн Аризона мужид гарсан түймрийг унтраахаар ажиллаж байсан 19 гал сөнөөгч амь үрэгдсэн тухай орон нутгийн албаныхан мэдэгджээ. Албаныхны мэдээлснээр гал сөнөөгчид Аризона мужийн нийслэл Финикс хотоос 130 км зайтай орших Ярнелл хотын ойролцоо түймэр унтраахаар ажиллаж байгаад амь үрэгдсэн аж. АНУ-ын төвийн нутгуудаар өнгөрсөн баасан гаригт Цельсийн 54 хэм хүрч, хэт халсны улмаас Аризона мужид түймэр дүрэлзсэн бөгөөд 405 га газрыг хамраад буй түймрийг унтраахаар 200 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа гэнэ. Аризонагийн Ярнелл хотодын эргэн тойронд 50 айлын байшин түймэрт өртөн шатсан ба түймрийн бүс нутгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. АНУ-ын төвийн нутгуудаар хэт халуун өнгөрсөн амралтын өдрүүдээр үргэлжилсэн байна.
АНУ-д энэ 2013 он гарсаар нийт 43 гал сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн байна.