Концессийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Концессийн гэрээнд гарын үсэг зурлаа

Тэлмэний дулааны цахилгаан станц барих Концессийн гэрээнд
гарын үсэг зурлаа

Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 100 мВт-ын хүчин чадалтай дулаан цахилгаан станц барих шинэчлэн төгөлдөржүүлсэн Концессийн гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Шинэ Ази” группийн ерөнхий захирал Л.Төрбаяр нар гарын үсэг зурлаа.

Эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлагад үлэмж үүрэг хувь бүхий эл дулааны цахилгаан станц нь “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-той амин чухал эрх ашиг, холбоотой юм. Завхан, Говь-Алтайчууд, түүнчлэн төвийн бүсийн эрчим хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлэх онцгой ач холбогдол бүхий Тэлмэний дулааны цахилгаан станцыг барих Концессийн гэрээг Шинэчлэлийн Засгийн газар тууштай дэмжиж, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ийнхүү шуурхайлан шийдсэнээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжих өргөн боломжийг олголоо. Ингэснээр дизель болон сэргээгдэх эрчим хүчний үүсвэр хязгаарлагдмал, олон жил энэ шалтгааны улмаас хөгжил, соёлын ололтоос хоцрогдож байгаа хязгаар нутгийн ард түмний аж амьдралд ойрын хугацаанд гэрэл гэгээтэй өөрчлөлтүүд гарах нь дамжиггүй. Бүтээн байгуулалтын ажлыг энэ дулааны улиралд эхэлж, 18 сарын дараа ашиглалтад өгөх юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж