Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Цэл залуу “Red cup”

Хотын залуус өнгөрсөн баасан гаригт “Marshal luxury club”-т цуглалаа. Тэнд “Dream project”-ын зохион байгуулсан  энэ зуны том шоуны нэг “Red cup” болсон юм.

Герман  DJ Yeezy энэ удаагийн шоунд ирсэн гол сюрпризийн нэг байсан гэхэд болно. Харин хамтлаг, дуучдаас “Ice top”, “Punk and Rap”, “Assume and Rap” хамтлаг болон рэппэр Цэцэ, Энэрэл, дуучин Акбота нар “Red cup”-ыг доргиож, “Монгол костьюмс”-ын моделиуд, тэднээс дутахааргүй үзэсгэлэнт охид шоуг чимлээ.

Ер нь Улаанбаатарын охид, хөвгүүд хэчнээн дэгжин болсныг хот тойрон болдог зуны шоу, партинаас харж болдог. Тэр тусмаа элдэв шоу, цэнгээнүүд улам улмаар нас залуужсан нь “Red cup”-аас тод харагдав. Маш залуу зочидтой “Red cup” шоуны анхны улаахан “найз”-уудын талаас илүү нь насанд хүрээгүй охид, хөвгүүд байсан гэхэд болохоор.
  
Хэдийгээр хотод болж байгаа олон шоу, үдэшлэгүүд залуусыг найз нөхөд, хамт олноороо уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдах ёстой ч өнөө л эмх замбараагүй байдал, хогоо хаа сайгүй хаях явдал “Red cup”-ыг ч бас тойрсонгүй. Ийм байлгахгүйн төлөө зохион байгуулагчид анхаарах ёстой ч өөрийгөө тогос шиг гоёсон хээнцэр залуус орчиндоо цэмцгэр цэнгэдэг байх ухамсар, соёлтой байх нь чухал биш үү, залуус аа.

Э.ТЭКҮ














NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж