Санал, хүсэлтийн 97.6 хувийг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Санал, хүсэлтийн 97.6 хувийг шийдвэрлэжээ

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох нүд чих болсон газар нь 11-11 төв байдаг. Тус төвд эхний хагас жилийн байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, иүүний үйл ажиллагаатай холбоотой нийт 1247 санал, гомдол шүүмжлэл ирсэн байна. Эдгээрийн 876 нь санал, хүсэлт, 276 нь гомдол, 90 нь шүүмжлэл, тав нь талархал байжээ. Нийт ирсэн санал хүсэлтийн 1218 нь буюу 97.6 хувь нь шийдвэрлэгдэж 29 санал /2.4 хувь/ нь шийдвэрлэх шатандаа байгаа гэнэ.  Гомдол, санал хүсэлт, шүүмжлэлийг тухай бүр нь харъяа нэгжийн дарга нарт танилцуулан шийдвэрлүүлж, лавлагаа, зөвлөгөөг хууль тогтоомж, үйл ажиллагааны чиглэлээр нь өгч байгаа аж.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж