
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд Шинжаан уйгарын өөртөө засах орон /ШУӨЗО/-ы Хами аймгийн Чанар хяналт шалгалт, хорио цээрийн газрынхантай саяхан уулзаад иржээ. Уулзалт Хами аймгийн төв Хами хотод болж, хоёр аймгийн мэргэжлийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичигт хоёр тал хилийн хорио цээр, хяналт шалгалтын харилцаа хамтын ажиллагааны механизмыг бий болгож экспорт, импортын барааны хяналтыг сайжруулж, ургамлын хорио цээр, халдварт өвчний тархалтаас сэргийлэх, хоёр тал интернэт ашиглан харилцан мэдээлэл солилцдог олох, Хятадын талаас лабораторийн багаж хэрэгсэл , эм, бодис зэргийг туслахаар тохиролцжээ. Уулзалтад БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газрын дарга Гу Жэн, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхдэмбэрэл, орлогч дарга Ч.Амарсанаа болон хоёр аймгийн хяналтын байгууллагын нэгж, хэлтсийн удирдлагууд оролцсон байна.
Д.ЦЭЭНЭ