Гэрчүүдэд Э.Амарбат нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Гэрчүүдэд Э.Амарбат нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй

Хуулийн салбарын хоёр ажилтан олны анхаарал татсан асуудалд холбогдоод
байгаа билээ. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын өмгөөлөгч
С.Ганчимэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга комиссар
Э.Амарбатыг хүчингийн хэрэгт буруутган мэдээлэл хийсэн нь одоо ч олны
анхаарал татсан хэвээр байна.Өмгөөлөгч С.Ганчимэг ямар ч хэвлэлд
ярилцлага өгөөгүй байгаа ч бид уулзаж ярилцлаа.

– Олон нийт таны хийсэн мэдээлэлийн үнэнийг олж мэдэхийг хүсч байна.Та
болоогүй зүйлээр хуулийн байгууллагад гомдол гаргасан юм биш үү?

– Би үнэний төлөө явдаг хүн. Цаашдаа ч үнэний төлөө явах болно.Бие
сэтгэлээрээ маш их доромжлуулж Э.Амарбат гэгч Авлигын байгууллагын
хуулийн өндөр албан тушаалтны ёс бус бэлгийн хүчирхийлэлд дарамтлуулан
өртсөн явдлыг олон нийтэд ил болгож мэдээллэсэн нь миний нэгэн адил олон
эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэх зорилгоор би хэвлэлийн хурал зарласан. Үүнд
би өөрийгөө буруутгахгүй байна. Би үнэний төлөө явдаг хуульч, өмгөөлөгч
хүн. Би хэн нэгэнд  доромжлуулж хохирон үлдэж чадахгүй.Тиймээс Э.Амарбат
гэгч зэрлэг хүнд хуулийн харицлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ
гэж үзэж байгаа. Цаашдаа үнэний төлөө явж, тэмцэнэ.

-Таныг С.Отгонбаяраас их хэмжээний мөнгө аваад хурал хийж , “жүжиглэсэн”
гэсэн мэдээлэл байна?

– Энэ хэрэгт өөр хүмүүсийг хутгах шаардлага байхгүй. Хэн нэгэнд
худалдагдаж ажил амьдралаа үрж, хүнийг хэрэгт хутгах хуульч бишээ би.
Хүчирхийлэлд өртөөд хохирсон эмэгтэй хүн би хуулийн өмнө ямар
хариуцлагаа хүлээхээ  мэдэж байгаа. Хөндлөнгийн хүмүүс энэ хэрэгт огт
хамаагүйг энд дахин хэлье.

– Таныг удаа дараа ийм асуудалд холбогдсон гэсэн мэдээлэл сонингоор
гарлаа.
Та бөхчүүдэд хүчиндүүлсэн гээд л бас ярилцлага өгч байсныг санаж
байна.
Зүгээр нэг эмэгтэй хүнийг хэн таарсан хүн хүчиндээд байхгүй  л
болов уу  гэсэн таамаг олны дунд байна?

-Би хуулийн дагуу гомдлоо гаргаад шалгах ёстой газар нь шалгаж байгаа.

Хуулийн хүрээнд хойшлуулашгүй арга хэмжээ авч үнэн зөвөөр шийдэх ёстой.

– Энэ асуудалтай холбогдуулан таны өмгөөлөгч байх эрхийг хасч байгаа
гэсэн. Энэ үнэн үү?

-Өмгөөлөгчдийн холбоо ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын дарамтанд орж
хохирч үлдсэн намайг хамгаалах ёстой байгууллага шүү дээ. Хэн тийм яриа
гаргаад байгааг би мэдэхгүй байна. Өнөөдөр ч би ажлаа хийж л байна.
Өөрсдийнх нь хэрэг илрэх гэхээр байж ядан, айж байгаа хүмүүс
Э.Амарбатаас авахуулаад байгаа биз дээ.

-Та хэн гэдэг хүн таны хажууд байсан, таныг Улсын их дэлгүүрийн
ойролцоох байранд хүчирхийлэх гэж авч явж байгааг харсан мэдсэн хүнээ
цагдаагийн байгууллагад хэлсэн үү. Хамгийн гол нь нотлох баримт л
хэрэгтэй байгаа бололтой. Таньд хүн гүтгэсэн асуудлаар эрүүгийн хэрэг
үүсгэх гэж байгаа гэж дууллаа?

-Би шаардлагатай бүх зүйлээ хэлсэн. Манай ангийхан үнэн мэдүүлэг өгч
байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Э.Амарбат болон түүний найз
прокурор н.Эрдэнэбат нар үйлдсэн хэргээ нууж дарахын тулд мөрдөн
байцаагч болон гэрчүүдэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Харсан хүмүүс
үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Хэрвээ худал мэдээлэл өгвөл
хариуцлага хүлээдэг. Би хохирогч байж яагаад эрүүгийн хэрэгт татагдах
ёстой гэж. Тийм зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Би үнэн зүйл хэлсэн.
Хэлсэн үгнийхээ хариуцлагыг хаана ч хүлээнэ.

-Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах алба таны гомдлын дагуу шалгах ажил
хийгээд бараг дуусч байгаа бололтой. Гэтэл үндэслэлгүй мэдээлэл хийсэн
байна гэсэн хариултад хүрээд байгаа бололтой?

-Одоогоор надад тус байгууллагаас ямар нэгэн хариу ирээгүй л байна. Энэ
байгууллага үнэн зөвөөр хэргийг шалгах ёстой.Би чинь сэтгэл санаа, бие
махбодиороо хохирсон хүн шүү дээ. Яагаад намайг дээр нь ингээд
дарамтлаад байдаг юм бол гэж гайхаж байна. Тэр хүн намайг айлган
сүрдүүлж, хүчиндсэн хүн. Тэгээд ч амьд гэрчтэй хэрэгт илүү ямар нотлох
баримт хэрэгтэй юм бэ.

-Таныг  анх хэвлэлийн бага хурал хийж байхад “Та өмгөөлөгч С.Ганчимэг
мөн биз дээ. Таныг олон сэтгүүлч таньж байна “гэсэн асуултыг би тавьж
байсан. Та би жирийн нэгэн эмэгтэй, өмгөөлөгч биш гээд байсан. Яагаад
тэр үед худал хэлээд байсан юм бэ?

-Яагаад гэвэл нийгэмд маш олон эмэгтэйчүүд миний нэгэн адил хохирсон ч
ил гаргаж хэлдэггүйучраас гэмт этгээдүүд хариуцлага хүлээхгүй үлддэг.
Э.Амарбат мэтийн хүмүүс дахин хэнийг ч хүчиндэж хохирооход бэлэн байгаа
учраас өөрийгөө золиосолж энэ бузар хэргийг илчлэхээр шийдэж олон түмэнд
ил болгосон. Хүний нэр төр гэж байна шүү дээ. Би энэ бүгдийг дэлгэж
гаргана гэдэг их хэцүү байсан. Гэхдээ би  их зориг гарган үнэ бодит
байдлыг хэлсэн. Тийм  ч учраас би өөрийгөө нуусан юм.

-Та гэр бүлтэй л байх. Энэ байдал таны аав ээж, гэр бүлийхэд чинь хүнд
цохилт болсон гэдэг нь ойлгомжтой?

-Тэгэлгүй яахав, үнэхээр хүнд байна. Би найз залуутай. Би түүнийгээ харж
ч чадахгүй байна. Ер нь тийм доромжлол мэдэрсэн хүн  эрэгтэй хүний
өмнөөс харахаас ч айдаг болдог юм байна. Тэр хүний аймшигтай, хэрцгий,
садист үйлдэл нүдэнд харагдаад байх юм билээ.

-Энэ асуудал таны талд бус нөгөө талд шийдэгдвэл та яа вэ?

-Харж л байя. Мөрдөн байцаах газар намайг анх өргөдлөө өгсөн өдөр ийм
зүйл болж байгааг Э.Амарбат мэдсэн байна лээ. Тэр хүн шүүх, цагдаа,
прокурор гээд бүх шатанд маш их танилтай. Прокурорын дэргэдэх Мөрдөн
байцаах алба яаж ажилладагийг нь харъя гэж бодож байна. Э.Амарбат урьд
нь энэ албаны дэд даргаар ажиллаж байсан хүн байна лээ. Цагдаагийн
байгууллага хүчингийн хэргийг шалгаж эхлэхэд тэрбээр найз  нөхдөөрөө
дарамтлуулж байгаад уг хэргийг өөрийнхөө ажиллаж байсан байгууллагад
татаж авсан . Би дахин хэлье. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд  өөрт
тохиолдсон болсон явдлыг үнэн зөвөөр нь Ерөнхийлөгч, хуулийн
байгууллага, олон нийтэд мэдээллэсэн. Энэ асуудлыг хэн нэгэнтэй
холбогдуулж хийсэн хэргээ өөр хүмүүстэй хуваалцах, олон түмэнд буруу
ойлголт төрүүлэхийг хичээж бузар гэмт хэргээсээ бултаж зайлах гэсэн
Э.Амарбатын гүтгэлэг доромжлол байсан гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Э.Амарбат хүчингийн хэрэг үйлдэж намайг доромжилсон.Би бие сэтгэл, эрүүл
мэндээрээ би маш их хохирлоо. Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй байдаг
учир хуульч хүнд хууль үйлчлэх ёстой биз дээ.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж