Энэ долоо хоногт дөрвөн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо ирэх долоо хоногт хуралдана. Тухайлбал, Төсвийн байнгын хороо мягмар гаригт хуралдах бөгөөд Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна. Мөн өдөр Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод тус тус хуралдах аж.

Харин лхагва гаригт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод тус тус хуралдахаар товлогджээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж