
Хөтөлбөрийн нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалан, Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд болон уг хөтөлбөрт хамрагдаж, ажилд орсон оюутан, залуучууд оролцох юм байна.
Энэ үеэр “Сумын залуус” төсөлд хамрагдан, 21 аймгийн 331 сумдад ажиллахаар болсон “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, туг, ажиллах удирдамж, дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсийг албан ёсоор хүлээлгэн өгөх аж. Эдгээр төсөл хөтөлбөрт хамрагдсан залуучууд өнөөдрөөс эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгийг зорьж байна.