Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлнэ

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг өнөөдөр 09.30 цагт УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. СЕХ-оос Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал /622.794 сонгогчийн/ буюу 50,23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай нартай өрсөлдөж, олонхийн санал авснаар Монгол Улсын зургаа дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж