Эрүүл мэндийн наймдугаар олимпиад болов

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн наймдугаар олимпиад болов

Завхан аймгийн эмч нарын нэрэмжит эрүүл мэндийн наймдугаар олимпиадыг зохион байгуулав. Олимпиадад 23 багш, 122 сурагч оролцож 1-3 дугаар ангийн сурагчдаас тэргүүн байрыг Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн сурагч М.Цэрэндулам, 4-6 дугаар ангийн сурагчдаас тэргүүн байрыг Шилүүстэй сумын 12 жилийн тавдугаар ангийн сурагч У.Сундуй, 7-9 дүгээр ангийн сурагчдаас тэргүүн байранд Отгон сумын есөн жилийн сургуулийн есдүгээр ангийн сурагч Ж.Буджав, 10-11 ангийн сурагчдаас тэргүүн байранд Улиастай сумын гуравдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Цэрэннамжил нар шалгарч бусдыгаа тэргүүллээ.

Энэ үеэр багш эмч нарын туршлага солилцох ярилцлага болон онол практикийн хурал зохиож,  “Халдварт шар өвчнөөс сэргийлэхэд өсвөр үеийнхний оролцоо, Өсвөр насны тулгамдаж буй асуудал” сэдвээр ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа тодорхойлсон багш сурагчдын 32 илтгэл хэлэлцэгдэн манлайлагчдаа тодруулсан юм. Мөн энэ үеэр эрүүл мэндийн хичээл заадаг багш нар, сургуулийн эмч нар, сумдын нийгмийн эрүүл мэндийн арга зүйч нар, ЭМГ-ын нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүд хамтран “Очирвааний эрүүл ирээдүй” холбоог байгуулан өсвөр үеийнхний эрүүл мэнд, тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар болсон юм.

Б.Мягмарсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж