Ватикан ээлжит дуулианд холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

Ватикан ээлжит дуулианд холбогдлоо

Ромын хамба I Франциск (Francis I) авлига, мөнгө угаах хэрэгтэй холбогдсон Ватиканы банкийг шалгах тусгай үүрэг өгсөн байна.

Банкны үйл ажиллагаа ба хуулийн бүтцийг судалж, Хамбын шашны үйл ажиллагаатай  зохицуулах комиссийг байгуулах үүргийг Хамба лам өгсөн байна. Хамба ламын энэ шийдвэрийг мөнгө угаах хэрэгт сэжиглэн холбогдуулж монсеньор Нунцио Скараногийн (Nunzio Scarano) эсрэг прокурорын үүсгээд байгаа хэргийн эсрэг арга  хэмжээ болгон гаргажээ. Саяхан «La Citta di Salerno» сонинд Скарано ярилцлага өгөхдөө, зөвхөн өөрийн нягтлан бодохын зөвлөмжөөр явсан гэжээ. Энэ хэрэг бол Ватиканы банкийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулж байгаа эхний тохиолдол биш юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж