“Mongolian Open”-д дэлхийн шилдгүүд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Mongolian Open”-д дэлхийн шилдгүүд зодоглоно

Монголын чөлөөт бөхийн холбооноос 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, гадны тамирчдыг урилгаар оролцуулахаар болсон билээ. Энэ сарын 29-нд эхлэх “Mongolian Open-2011” тэмцээнд АНУ, Франц, Тайвань, БНСУ, БНАСАУ, БНХАУ, ОХУ гээд 10 орны тамирчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байсан юм. Тэгвэл АНУ, Франц, Тайвань, ОХУ болон БНХАУ-ын баг албан ёсоор мэдүүлгээ ирүүлжээ.

“Mongolian Open-2011” тэмцээнд зодоглохоор манай улсад хөл тавих зарим баг тамирчдыг танилцуулъя.

АНУ. Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг – Кларисса Чун. 2008 оны дэлхийн аварга, Пан-Америкийн гурван удаагийн аварга, Бээжингийн олимпийн тавдугаар байрын шагналт
51 кг – Уитни Кондер. Жиндээ нэгдүгээрт бичигдээд буй.
55 кг – Хелен Марулис. 2008 оны ДАШТ-ий VIII байрын шагналт, 2009 оны Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт
59 кг – Дианна Рикс. 2008, 2009 оны ДАШТ-ий V байрын шагналт, 2010 оны Пан-Америкийн аварга
63 кг – Елена Пирожкова. 2010 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Пан-Америкийн хошой аварга
67 кг – Аделин Грэй. Жиндээ 2-рт байгаа. 2009 оны ДАШТ-ий V байрын шагналт, 2008 оны дэлхийн залуучуудын аварга
72 кг – Али Бернард. Бээжингийн олимпийн V байрын шагналт, 2010 оны Пан-Америкийн аварга, Дэлхийн залуучуудын хошой аварга
Дасгалжуулагч Терри Стайнер. АНУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2002 оноос ажиллаж байгаа

Франц. Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг – Мелани Лесаффр. 2010 оны Европын АШТ-ий хүрэл, 2009 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт
51 кг – Аурели Бассе. Европын АШТ-ий шагналт
51 кг – Ванесса Бубрием. 2005 оны ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Бээжингийн олимпийн VII байрын шагналт
55 кг – Анна Гомис. 1993, 1996, 1997, 1999 оны дэлхийн аварга, Афины олимпийн хүрэл медальт, Европийн 4 удаагийн аварга
59 кг – Аделин Вескан. 20 настай
63 кг – Прието Бохашвили. 2007 оны дэлхийн аварга, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт
72 кг – Синтиа Вескан. 19 настай. 2010 оны дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медальт

Тайвань. Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг – Цай Пей-Жин. Азийн АШТ-ий V байрын шагналт
63 кг – Хоү Минь-Вень. 2008 оны Азийн АШТ-ий хүрэл, 2008 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт

ОХУ-ын баг
Оросын АШТ-ий алтан медальт Осип Михайлов, Марина Вильмова, мөнгө, хүрэл медальт Виктор Банзаракцаев, Альберт Саритов, Ирина Ологонова, Галина Долженко, Иван Ярыгиний ОУТ-ий аварга Дарима Санжеева, оюутны дэлхийн аварга Евгений Коломиец, дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгө, хүрэл медальт Михайл Иванов нарын 26 бөх

БНХАУ-ын баг
Эмэгтэй: Тунгалаг, Бао Линлин, Нарантуяа, Гуа Ямей, Оюунгаваа, Сарангэрэл, Чяо Янфан
Эрэгтэй: Цогбаяр, Оюунбилэг, Отгонбаяр, Алтансүх, Хадаа, Эрдэнэбилэг, Чао Дү, Хүслэн, Та Линьфү, Аоричилэн

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж