“Уайт Сокс” улирлыг амжилтгүй эхлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Уайт Сокс” улирлыг амжилтгүй эхлүүлж байна

Америкийн мэргэжлийн спортын нэр хүндтэй дөрвөн лигийн нэг болох Мэйжор лиг бейсболын шинэ улирал үргэлжилж байна. Өнөөдөр нийт 15 тулаан болсноос хамгийн түрүүлж “Тампа Бэй Рэйс”, “Чикаго Уайт Сокс”-ыг талбайдаа хүлээн авсан тоглолт маш сонирхолтой өрнөсөн байна. Тоглолтын эхний инниг дээр Флиппе Лопес цохилт хийн өөрөө оногдсон ч энэ үед хоёрдугаар үүрийн хамгаалагч Бэн Зобрист үүрэнд орж, талбайн эзэд давуу байдлыг үүсгэж чадсан байна. Үүнээс хойш хоёр багийнхан оноо авалгүй байсаар тоглолтын тавдугаар үед хүрэлцэн иржээ. “Чикаго Уайт Сокс”-ын төвийн хамгаалагч Пейржински бөмбөгийг төв рүү илгэхэд хамгаалагч барьж чадаагүй, энэ хооронд Карлос Куйнтин үүрэнд амжиж орсноор онооны самбар дахь тэнцлийг бий болгожээ. Гэхдээ энэ оноо “Цагаан оймстонгууд”-ын Балл парк цэнгэлдэх хүрээлэнд авсан цорын ганц оноо болжээ. “Рэйс” төд удсангүй өөрсдийн довтлох ээлжин дээр хариуг нь барьсан байна. Родригес бөмбөгийг төв рүү цохиход Бен Зобрист оноо авснаар давуу байдлыг үүсгэжээ. Энэ давуу байдал сүүлийн мөч хүртэл хадгалагдсаар хоёр багийн тоглолт талбайн эзэн “Тампа Бэй Рэйс” багийн ялалтаар өндөрлөсөн байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж