Нийтдээ 242 гишүүнтэй Японы парламентийн Дээд танхимын бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил. Гурван жил болоод тэдний тал хувь нь дахин сонгогддог. Тийм учраас ирэх сарын сонгуулиар 121 депутат шинээр сонгогдох болно.
Японы Засгийн газар өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар парламентийн Дээд танхимын сонгуулийг долдугаар сарын 21-нд явуулахаар шийдсэн байна. Энэ сонгууль нь Либерал ардчилсан нам ба Комэйто намын эрх баригч эвслийн бодлогыг сонгогчид хэрхэн дэмжиж буйг харуулах ёстой. Дээд танхимд олонхи болохын тулд эрх баригч эвсэл 63 суудал авсан байх ёстой.

Одоо Японы парламентийн Доод танхимд нь эрх баригчид олонх, Дээд танхим нь сөрөг хүчний мэдэлд байгаа юм. Энэ байдлыг Японд “мушгигдсан парламент” гэж нэрлэдэг. Эрх баригчдын гаргаж буй шийдвэрийг Дээд танхим нь батлахгүй саармагжуулж байдаг. “Мушгигдсан парламент” нь зургаан жилийн өмнө өнөөгийн ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газрыг толгойлж байсан үеэс үүсчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР