Т.Батчимэг VII байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг VII байр эзлэв

Энэ сарын 16-28-ны хооронд Арменийн Дилижан хотод FIDE (Олон улсын шатрын холбоо)-гийн эмэгтэйчүүдийн "Гран при" тэмцээн болж өнгөрлөө.

"Том цом"-ын энэ оны хоёр дахь цуврал тэмцээнд дэлхийн шилдэг 12 шатарчин оролцлоо. Эх орноо төлөөлөн оролцсон ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, их мастер Т.Батчимэг тэмцээний сүүлийн өрөгт Энэтхэгийн Хумри Конерутэй тоглож ялагджээ. Т.Батчимэг хоёр хожил, зургаан тэнцээ, гурван хожигдолтойгоор VII байр эзэлсэн байна. Түүний хувьд тэмцээний хамгийн бага рейтингээр оролцсон.

Тэмцээнийг Энэтхэгийн Хумри Конеру найман оноогоор тэргүүлж, Словенийн Анна Музычук, Гүржийн Нана Жагнизе нар долоон оноогоор удаалжээ.

Тэмцээний фотог ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ











 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж