
амжилт үзүүлсэнд Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид баяр хүргэе. Ерөнхийлөгч
Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг
гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол
түнш байж ирсэн юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид
улам бэхжүүлэхийн төлөө би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран ажиллах
болно.
Ардчиллын гайхамшигт ололт амжилт, эдийн засгийн
либералчлалын ахиц дэвшлээрээ Монгол Улс дэлхийн зон олонд эерэг
шинэчлэл өөрчлөлтийн бодитой үлгэр жишээ болж буй орон билээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
2013 оны зургадугаар сарын 27-ны өдөр

Таныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Таны удирдлага дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг чаашид ч эрчимтэй хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна. Орос-Монголын харилцаа, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь түншлэл, хамтын ажиллагааг иж бүрэн байдлаар идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Тантай цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Танд эрүүл энх, сайн сайхан, Төрийн тэргүүний үүрэгт ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
Москва хот, Кремль
2013 оны 6 дугаар сарын 27
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Өнөөдөр
Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, хоёр улсын харилцаа, хамтын
ажиллагаа бүх салбарт өдрөөс өдөрт өргөжин гүнзгийрч байгаад миний бие
баяртай байдаг юм. Хятадын тал Хятад, Монголын харилцаанд онцгой ач
холбогдол өгдөг төдийгүй Монгол Улсыг хамтын ажиллагааны чухал түнш гэж
үздэг билээ. Миний бие БНХАУ, Монгол Улсын хооронд тогтоосон стратегийн
түншлэлийн харилцааг улам урагшлуулан хөгжүүлж, хоёр улс, хоёр ард
түмний сайн сайхны төлөө Эрхэмсэг ноён Тантай хамтран хамтын хүчин
чармайлт гарган ажиллахад бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Өнгөрсөн гуравдугаар сард миний бие Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотно хүлээн авсанд тань дахин талархал илэрхийлье. Эрхэмсэг ноён Тантай эрх чөлөө ардчилал, энх тайван, харилцан туслалцах хэмээх гурван үзэл санаанд тулгуурлан “Стратегийн түншлэл”-ээ улам бүр бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэн билээ. Цаашид бүс нутаг дахь улс төр, аюулгүй байдлыг хангах салбарт нягт хамтран ажиллах “Эрч инишатив” хэмээх санаачилгыг тууштай хэрэгжүүлснээр эдийн засгийн нягт харилцааг бий болгохын төлөө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай үргэлжлүүлэн идэвхитэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, танай сайхан оронд хөгжил дэвшлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Монгол Улсад эв нэгдэл, Таньд эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Гүнээ хүндэтгэсэн, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев

Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч Себастиан Пиньэра
Сантиаго хот
2013 оны 6 дугаар сарын 27