УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдод Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өнөөдөр өргөн барилаа.

УИХ-аас 2010 оны зургадугаар сарын 25-нд баталсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Энэ хууль, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны зургадугаар сарын 30-ны 148 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар баталсан БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн заалтын хооронд зөрчилтэй байдал үүссэнтэй холбогдуулан уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж