“Хариуцлага, хэрэгжилт, хяналт” цахим хурал болов

Хуучирсан мэдээ: 2013.06.29-нд нийтлэгдсэн

“Хариуцлага, хэрэгжилт, хяналт” цахим хурал болов

 

Яам, агентлагийн удирдлагуудтай сар бүрийн сүүлчийн баасан гарагт хийдэг “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” цахим хурал өчигдөр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын ажилд иргэд, олон нийт сэтгэл ханамжтай байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеийн судалгаанаас ажиглагдсан. Энэ бол яам, агентлагуудын ажилтнуудын 10 сарын хичээл зүтгэлийн үр дүн юм шүү гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн, “Гудамж” төслөөр нийслэлийн өнгө төрхийг шинэчилж байгаа, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан ТҮЦ машинууд суурилуулсан, бүтээн байгуулалтын ажлын явцыг даваа гараг бүрт олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон зэргийг Засгийн газрын тэргүүн энэ сарын онцлох ажлаар нэрлэлээ.

Шинэчлэлийн Засгийн газрын ажлын үр дүн эхнээсээ гарч, хийснээ хүлээн авч байгааг сонгуультай холбон шүүмжлэх хандлага байсан. Энэ мэтээр ярьж шүүмжилж байсан ч бид төлөвлөснийхөө дагуу ажилласан, энэ эрчээрээ ч ажлаа үргэлжлүүлэх болно. Ирэх сард гэхэд Баянхонгорын зам болон Замын-Үүд боомтын шинэчлэл өргөтгөлийг ашиглалтад оруулна. Тавантолгойн цахилгаан станцын шав тавина, төмөр замын далангийн ажлын явцтай танилцана. Нийслэлд олон уулзвар шинэчлэгдэнэ, Хүй долоон худгийн бүтээн байгуулалтаа дуусгаж хүлээж авна гэдгийг Засгийн газрын тэргүүн дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж