Volkswagen-ийн шинэхэн Beetle

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Volkswagen-ийн шинэхэн Beetle

Volkswagen компани өөрийн бэлэг тэмдэг болсон Beetle автомашины шинэчлэн сайжруулсан загварыг Хятадад болсон Шанхайн авто шоуны үеэр танилцууллаа. Тун удахгүй Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen-ийн 70 жилийн ой болох гэж байгааг тохиолдуулан Beetle загварыг дахин үйлдвэрлэхээр болсон ажээ.

Шинэчлэгдсэн Beetle загвар нь 1998 онд үйлдвэрлэгдэж байсан загвараасаа хавьгүй илүү хүчтэй болсон ба дизайны хувьд ч эрс шийдэмгий дүр төрхийг илтгэж байна. Volkswagen энэ удаа Beetle-ийг өмнөх загвараас нь ялгаатай болгохын тулд урд суудлын салхины шилийг арын хэсэгрүү сунгаж, машины ерөнхий хэлбэрийг өмнөхөөс нь илүү өргөн, урт болгосон нь энгийн гэхээсээ спорт загвартай болсон байна. 2011 оны Beetle загвар нь дээд зэргийн түлшний хэмнэлттэй болж, 100 км замд 4,3 литр шатахуун зарцуулах ажээ. Түүнчлэн 2011 Beetle нь тоноглолоосоо шалтгаалж “Beetle”, “Design”, “Sport” гэсэн гурван төрөл байгаа юм байна. Уг загварыг Хойд Америкт ирэх аравдугаар сард худалдаанд гаргах бол Ази болон Өмнөд Америкт 2012 оны аравдугаар сард худалдаанд гаргах юм.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж