Motorola смартфоноо шинэчлэн сайжруулна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Motorola смартфоноо шинэчлэн сайжруулна

Motorola компани шинэ загварын Droid Bionic смартфоноо зах зээлд худалдаанд гаргах хугацааг хэдэн сараар хойшлуулж байгаа тухайгаа мэдэгджээ. Тус компанид технологийн зах зээлийн шинжээчид хэд хэдэн зөвлөгөө өгсний үндсэн дээр үйлдвэрлэхээр зэхэж байсан смартфондоо томоохон шинэчлэн сайжруулалтыг хийхээр болсон байна. Өмнө нь Motorola Atrix смартфоныг худалдаанд гаргаад удалгүй ихээхэн шүүмжлэл хүртсэн тул энэ удаа алдаагаа дахин давтахгүй тулд маш хашир, хянуур хөдөлж байгаа бололтой.

Шинэ загварын Droid Bionic смартфон нь энэ оны сүүлээр худалдаанд гарч эхлэх бөгөөд зах зээлд танилцуулахаас өмнө дотоод бүтцэд томоохон өөрчлөлтүүдийг хийх юм. Ингэснээр шинэ гар утасны төдийгүй компанийн нэр хүнд, тогтвортой байдал, зах зээлийн эрэлт зэрэгт эергээр нөлөөлнө. Ойрын өдрүүдэд зах зээлд HTC-ийн Sensation болон Samsung-ийн Galaxy S II зэрэг Android  үйлдлийн системтэй смартфонууд худалдаанд гарах бөгөөд Motorola-ийн бүтээгдэхүүнээс өрсөлдөх чадвараар харьцангуй давуу байгаа нь тогтоогджээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж