Алматы хотод шатахуун зөөвөрлөгч дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Алматы хотод шатахуун зөөвөрлөгч дэлбэрчээ

Казахстаны Алматы хотод өчигдөр өглөө шатахуун зөөвөрлөгч автомашин дэлбэрснээс гал гарч, ихээхэн хэмжээний хохирол учирчээ. Галд нийтдээ 10 автомашин 20 байшин барилга, олон тооны мод бут, замын  гэрэлтүүлгүүд шатаж сүйдсэн байна. Албаныхны үзэж буйгаар дэлбэрэлт болон галын улмаас шатахуун зөөвөрлөгч автомашины жолооч, ойролцоох дэлгүүрийн худалдагч, өөр олон хүн амь үрэгдсэн ба яг хэдэн хүн амь үрэгдсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Ослын газарт онцгой байдлын 350 албан хаагч, 40 гал унтраах болон түргэн тусламжийн автомашин ажилласан байна.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж