
Найман хувийн зээл шинээр авч буй болон хуучин авсан өндөр хүүтэй зээлийнхээ хүүг бууруулж найман хувь руу шилжүүлж буй хүмүүсийн хувьд “Бусдад өр төлбөргүй” гэсэн лавлагааг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар /ШШБЕГ/-аас авч байгаа. Тэрхүү лавлагааг авахын тулд уртаас урт дараалал үүсэн хүмүүсийг чирэгдүүлж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хүндрэл чирэгдэл бүхий энэ шат дамжлагыг цахим хэлбэрт шилжүүлжээ. Тиймээс иргэд өр төлбөргүйн лавлагааг ШШБЕГ-аас биечлэн авах шаардлагагүй болсон бөгөөд мэдээллийг тус газраас арилжааны банкууд руу шууд илгээж байгаа юм байна.
Түүнчлэн өнөөдөр тохиож буй Хуульчдын өдрийг тохиолдуулан Хуульзүйн яамны харьяа агентлагууд олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа.
Өдөрлөгийн үеэр орон сууцны найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд өр төлбөргүйн лавлагааг гаргаж үйлчилж буй гэнэ. Өдөрлөг яг одоо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна талбайд үргэлжилж байна.
Д.ЦЭЦЭН