
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийж, наадмын дараа намын Бага хурал хуралдуулах тухай мэдэгдсэн бол залгуулаад МАН-ын Шинэчлэлийн хорооноос мэдээлэл хийв. Тус хорооны гишүүдийн хувьд намын Бага хурлыг наадмын өмнө, тодруулбал, долдугаар сарын 8-нд хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Бага хурлаар сонгуулийн үр дүнг хэлэлцэж, намын шинэчлэлийн асуудлыг ярилцаж, улмаар Их хурлыг товлох ёстой гэж үзжээ. Намын удирдлагуудын хувьд Бага хурлыг наадмын дараа хуралдуулахаар болсон нь цаг хожих гэсэн башир арга гэж үзэж буйгаа МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан мэдэгдлээ.
Г.ДАРЬ