
Аймгийн хэмжээгээр өнөө жил 3250 га талбайд уринш боловсоруулалт хийнэ. Энэ нь урьд оныхоос 1000 гаруй га-гаар нэмэгдэнэ гэсэн үг. Энэ ажлаа Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр зэрэг сумын тариаланчид түрүүлж эхэлсэн бол одоо нийт сумын хэмжээнд жигдрээд байна. Уриншийг механик болон химийн аргаар зохион байгуулж зэрлэг ургамал устгах хорыг тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургац хураалтын үеэр тооцохоор тохиролцон 30 хувийнх нь үнээр олгож байна.
Ж.МӨНХ-ОЧИР
Эх сурвалж: http://polit.mn