Обама Африкт ижил хүйстний эрхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Обама Африкт ижил хүйстний эрхийг дэмжив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкийн орнуудаар хийж буй айлчлалаа Сенегал улсаас эхлүүллээ. Нэгдсэн улсын төрийн тэргүүн Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нарыг Сенегал Маки Салл тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзжээ. Барак Обама Сенегалийн Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа дараа хийсэн мэдэгдэлдээ Африкт ижил хүйстний эрхийг хамгаалахыг уриалжээ. Тэрээр Африкийн орнуудын Засгийн газарт хандан ижил хүйстэнтэйгээ явалдахыг гэмт хэргийн бүрэлдэхүүнээс хасч, тэднийг энгийн хүмүүстэй ижил эрх эдлүүлэхийг шаардсан байна. Харин үүний хариуд Сенегалийн Ерөнхийлөгч Маки Салл тус улсад ижил хүйстэнтэйгээ явалдахыг гэмт хэргийн тооноос хасах тал дээр хугацаа хэрэгтэй тухай мэдэгджээ.

Энэ нь Барак Обама 2008 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш Африкийн орнуудад хийж буй гурав дахь албан ёсны айлчлал аж. Тэрээр Сенегал улсын дараа Өмнөд Африк, Танзани улсуудад айлчлах гэнэ.

Үүнээс өмнө 2011 онд АНУ болон Их Британийн зүгээс ижил хүйстнүүдийн эрхийг хүндэтгээгүй Африкийн ядуу буурай орнуудад үзүүлдэг тусламжаа эргүүлэн татаж байсан байна. Африкийн 38 оронд одоо хүртэл ижил хүйстэнтэйгээ явалдахыг гэмт хэргийн тоонд оруулсаар байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж