СЕХ-ны анхны &#34цэвэр&#34 дарга

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

СЕХ-ны анхны &#34цэвэр&#34 дарга

Ерөнхийлөгчийн сонгууль элдэв будилаангүй болж өнгөрлөө. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа” гэж мэдээлсэнтэй нь санал зөрөлдөх хүн олдсонгүй. Өрсөлдөгчид нь ялагчид баяр хүргэсэн юм. Тиймээс СЕХ-ны дарга энэ удаагийн сонгуулийг сайн зохион байгуулсан гэж дүгнэж болохоор байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа хоёр тойрог дээр дахин сонгууль явуулсан. Гэвч санал хураалтын цагийг зөрүүтэй зарласан гэх мэт СЕХ-ноос хамаарах эргэлзээтэй асуудал олон гарсан юм. Энэ бүгдийг даргатай нь холбон ойлгож болохоор. Сонгуулийн төсвийг батлуулах гэж бай­гаад Ч.Содномцэрэн УИХ-ын чуулганы танхимд Ц.Нямдоржид “Шунал ихэдвэл шулам болно” гэж гоочлуулж байв. Ардчилсан намынхан засгийн эрхийг барьсны дараа  тухайн үед СЕХ-ны дарга байсан Н.Лувсанжавыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгээд оронд нь дэд даргаар нь ажилласан байсан Ч.Содномцэрэнг томилсон билээ. Өмнөх жишгээс харахад СЕХ-ны даргын ажлыг хүлээж авсан  хүнийг байнга хэл ам дагадаг. Тиймээс  олон нийт шинэ даргыг хэрхэн ажиллахыг анхааралтай ажиглаж байсан юм.  Харин Ч.Содномцэрэнгийн зохион бай­гуулсан орон нутгийн болон Ерөн­хийлөгчийн сонгуульд аль, алинд нь Ардчилсан нам ялсан нь сонир­холтой давхцал байв. Ямар-тай ч энэ удаад бол өрсөлдөгчид нь ялалт байгуулсан нэр дэвшигчдээ баяр хүргэсэн гэдэг утгаараа сон­гуулийн дүнг ямар нэгэн шалтаг тоочихгүйгээр хүлээн зөвшөөрсөн нь олзуурхмаар байлаа.
 

Т.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж