Дэглий цагаанд экстрем авиралт хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Дэглий цагаанд экстрем авиралт хийлээ

2013 оны 06 сарын 15-24 ны хооронд Увс аймгийн Түргэн сумын нутагт орших Түргэний уулсын ноён оргилд Дэглий цагаанд Монгол улсын гавъяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Батэрдэнэ нараар ахлуулсан 3 багийн 45 уулчин амжилттай авирлаа. Тус авиралтыг монголын уулын хөтөчдийн холбоо, спорт аялал жуулчлалын яамны  спортын төвөөс хамтран зохион байгууллаа.

Энэхүү авиралт нь өмнө нь Дэглий цагаанд явж байгаагүй шинэ зам буюу Ховд сумын олон нуурын талаас 3 кемп байгуулж явсанаараа онцлог байлаа. Авиралтанд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн Хангарьд баг, Монголын сновбордын холбооны баг, Улаангом политехник коллежийн дэргэдэх Хархираа клуб гэсэн 3 багийн 45 тамирчин оролцлоо. Дэглий цагааны оргилыг 2013 оны 06 сарын 18-ны өглөөний  09 цаг 55 минутад эзэлсэн ба авиралтын явцад цаг агаар сайхан байж тогтуун сайхан байлаа. Ийнхүү Улаангом политехник коллежийн туг 2013 онд Цамбагарав, Хархираа, Цагаан дэглий гэсэн алтайн нурууны 4000 метртэй 4 оргилд мандлаа.
Тус тэмцээний үеэр нийгмийн ажилтан Д.Баттулгыг Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан мелиалиар, багш Цэцэндэлгэрийг Олимпийн хорооны алтан медалиар шагнасан ба мөн уулын Хархираа клубт гавъяат тамирчин Г.Өсөхбаяр 50 метр өндөр уулын олсыг бэлэг болгон өгсөн байна.





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж