8712 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

8712 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог
бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээ

Хөтөлбөр хэрэгжсэн эхний 8 хоногт:

– Өмнө олгосон ипотекийн зээлээс 609.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 8712 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 250.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

– Иргэд 102.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 403 иргэнд 17.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

МОНГОЛБАНК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж