Awesimals таны утсыг “амьд” болгоно

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Awesimals таны утсыг “амьд” болгоно


Awesimals нэртэй гар утсанд зориулсан гэр нь таны iPhone болон iPod-ыг олон янзын боломжтой, яг л амьд юм шиг болгох гэнэ. Олон дүр төрх, өнгө загвар бүхий эдгээр гэрүүд нь өөр дээрээ дижитал амтай, iOS –ын тусламжтайгаар дэлгэцэн дээрээ хүссэн зургаа гаргах, том ам, том шүдтэй зэрэг олон царайны хувирлыг харуулах боломжтой гэнэ. Мөн хүүхдийн дуугаар дуу дуулж, исгэрч, инээж чаддаг байна.

Awesimals нь iPhone 4/4S болон iPod Touch зэрэгт тохируулагдан хийгдсэн ба 24.99 ам.долларын үнэтэй, харин арр нь 99 центийн үнэтэй аж.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж