Шилдэг их, дээд сургуулиудын үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Шилдэг их, дээд сургуулиудын үзэсгэлэн гарна

Монголын Оюутны холбооноос санаачлан Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “МОНГОЛЫН БОЛОВСРОЛ-2013” боловсролын үзэсгэлэн, яармагийг өнөөдрөөс нээж байна. Үзэсгэлэн, яармагт нийт 50 шилдэг их, дээд сургуулийг оролцох бөгөөд “Blue sky” цамхгийн нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд болох аж. Энэхүү үзэсгэлэн яармаг нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд уул уурхайн нарийн мэргэжил, байгаль орчны хамгаалал, өндөр мэдлэгтэй боловсон хүчний дутагдлыг нөхөх, төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, их, дээд сургуульд элсэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.  

“Боловсролын үзэсгэлэн яармаг”-т Монголын ТОП-50 их, дээд сургууль оролцож өөрийн сургуулийн сургалтын мэргэжлийн танилцуулга, мэдээллийг элсэгчдэд өгөх юм байна. Үзэсгэлэн яармагт Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Оюутны холбоо, Монголын их, дээд сургуулиудийн захиргаа, Хувийн их, дээд сургуулиудийн холбоо, консерциум зэрэг боловсролын салбарын төлөөлөгчид оролцоно.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж