
Уг автомашины хянах самбарын эргэн тойрон, хаалганы бариулны хэсгийг хуш мод болон хар савхиар бүрж, Rolls-Royce-ийн хэв загвар бүхий хул шар өнгийн савхиар суудлыг бүрсэн байна. Харин дээвэр нь ноолууран доторлогоотой гэнэ. Шинэ загвар нь Mini Cooper-тэй ижил 1,6 литрийн, 4 цилиндртэй хөдөлгүүртэй юм байна. Хоёр үйлдвэрлэгчийн хамтран бүтээсэн загвар ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдэж, зах зээлд 50,000 фунт стерлингээр худалдаалагдах ажээ.
Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.
Б.Энхцэцэг