Маргааш төв замыг түр хаана

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Маргааш төв замыг түр хаана

"Тамирчдын өдөр"-ийг маргааш буюу энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахтай холбогдуулан хотын төвийн зарим замыг маргааш 09.00-11.00 цагийн хооронд хаахаар болжээ. Тодруулбал, маргааш болох бүх нийтийн гүйлт нь Сүхбаатарын талбай – Төв шуудан – Чингисийн өргөн чөлөө /Төв номын сан/ – Энхтайваны гүүр – Гандигийн гудамж – 40 жилийн өндөрлөг гэсэн маршрутаар болох тул өглөөний цагаар энэ хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж