“Глоб”-ынхон шинэ сайт нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

“Глоб”-ынхон шинэ сайт нээжээ

“Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага нийгмийн сайн сайхны төлөөх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Түүний дотор сэтгүүлчдэд хандсан, тэдний эрх ашгийг  хамгаалах чиглэлд илүүтэй анхаардаг. Тэгвэл энэ удаа тус байгууллагаас авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх хуулийг танилцуулах www.journalism-edu.mn/conflictofinterest нэртэй нэгэн сайтыг нээгээд байна.

Монгол Улс одоогоос найман жилийн өмнө буюу 2005 оны  дөрөвдүгээр сарын 29-нд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх анхны амлалтыг авсан байна. Энэ зорилтын хүрээнд 2012 оны  нэгдүгээр сарын 19-ний өдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг батлан, хэрэгжүүлж байна. “Глоб интернэшнл төв” ТББ дээрх хуулийг олон нийтэд ойлгуулан таниулах, сэтгүүлчдийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар бичих чадварыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор цахим хуудас, нийтийн зар сурталчилгаануудыг уг сайтад байрлуулах гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж